Ерөнхий
Дорнод аймаг 1931 онд байгуулагджээ. 1941 оноос Хорлоогийн Чойбалсангийн алдраар "Чойбалсан аймаг" гэж нэрлэгдэж байгаад 1963 оноос эргэн "Дорнод" хэмээн нэрлэгдэх болжээ. Газар нутгийн хэмжээ - 123,597 км². Хүн амын тоо - 74,200 (2007 оны эцсийн байдлаар). Засаг захиргааны төв - Чойбалсан хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 14 суманд хуваагддаг.Газарзүй
Дорнод аймаг Монгол орны хамгийн дорно зүгт оршдог. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Умард талаараа ОХУ (Өвөр Байгалын хязгаар), дорнод талаараа БНХАУ (ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол) гэх хоёр улстай хил залгана. Улс дотор Сүхбаатар, Хэнтий хоёр аймагтай хаяална. Тэгш тал газар зонхилно. Тус аймгийн нутагт байх Хөх нуурын хотгор (д.т.д. 560 метр) Монгол орны хамгийн нам дор газар гэгддэг.Дунд палеозой, Юра, Цэрдийн галавын чулуулаг болон дөрөвдөгчийн неогены хурдас их тархжээ. Хэрлэн, Онон, Улз, Халх зэрэг гол урсаж, Буйр, Хөх, Галуут, Яхь зэрэг нуур долгиотдог. Цагаан хүндийн, Утаатминчүүр, Эрээн, Цагаанчулуут зэрэг рашаан бий.
Сумд
Сумын нэр | Хүн ам (2009)[6] |
Суурин хүн ам (2010)[7] |
Нутаг дэвсгэр (км²)[8] | Нягтрал (хүн/км²) |
---|---|---|---|---|
Баяндун | 2,936 | 2,797 | 6,235 | 0.45 |
Баянтүмэн | 2,006 | 1,872 | 8,321 | 0.22 |
Баян-Уул | 4,451 | 3,816 | 5,623 | 0.68 |
Булган | 1,775 | 1,749 | 7,111 | 0.25 |
Гурванзагал | 1,388 | 1,030 | 5,252 | 0.20 |
Дашбалбар | 3,246 | 3,178 | 8,713 | 0.36 |
Матад | 2,526 | 2,476 | 22,831 | 0.11 |
Сэргэлэн | 2,198 | 1,559 | 4,169 | 0.37 |
Халхгол | 3,203 | 2,997 | 28,093 | 0.11 |
Хөлөнбуйр | 1,776 | 1,464 | 3,773 | 0.39 |
Хэрлэн* | 40,439 | 38,535 | 281 | 137.14 |
Цагаан-Овоо | 3,696 | 3,080 | 6,502 | 0.47 |
Чойбалсан | 2,691 | 2,501 | 10,152 | 0.25 |
Чулуунхороот | 1,609 | 1,533 | 6,539 | 0.23 |
Аймгийн дүн | 73,940 | 68,589 | 123,597 | 0.55 |
- * - Аймгийн төв Чойбалсан хот багтана.
0 comments:
Post a Comment